Зүүдний гуйлга

Зүүдний гуйлга

Үг Б.Лхагвасүрэн
Ая Н.Жанцанноров

Тэнгэрийн хаяанд эхэлж ассан цог
Түрүүчийн гялаан одод минь ээ
Чамаас би зүүд гуйя
Чамаас би зүүд гуйя
Гэгээн зүүд надад хайрлаач
Бүлээн зүүд над дээр асгаач

Араг үүрсэн ижийг минь
Зэрэглээн дундаас ургуулж
Ааруул үнэртсэн энгэрт нь
Зөрүүд хүүг нь наалгаач
Зөөлхөн халуун амьсгаанд нь
Сэвлэг хөдөлгөн зүүдлүүлж өгөөч

Цахиур манан уулсын оройд гөеөдсөн
Цаазын элч шиг хавирган сар минь
Чамаас би зүүд гуйя
Чамаас би зүүд гуйя
Гэгээн зүүд надад хайрлаач
Бүлээн зүүд над дээр асгаачээ

Адууны цагаан тоосон дундаас
Аавыг минь морьтой нь торойлгооч
Дөрөө амгай шигширгэх
Дөмөн хумин уяан дээр буулгаач
Чөдөр барин надруу ирүүлээд
Чөмөг шархиртал ороолгуулж өгөөч

Хагас дүүрэн байдаг хэлтгий заяанд
Хатуу нь дэндүү хорвоо минь дээ
Чамаас би гуйсны учир
Чамайг би аргадсны учир

Алтайн эгшиг надад хайрлаач
Амин хишиг надад өгөөчээ

Агаар үүрийн хүйтэн хяраанаар

Амандаа харуулдах цүү болгооч

Ахиж төрсөн юм шиг

Сэрж нэг үзмээр байна
Өрөмт нуурын ангирт өглөө
Өрцөндөө нулимстай нэг сэрж үзье дээ...

start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

null
batjargal (зочин)

dagaad duusah geheer hamar sharhiraad nulimas garah geed bhiin

одноо (зочин)

Зарим үг нь худлаа байна. Цаазын илд шиг хавирган сар минь,амандаа халуун сүү балган, алтан эгшиг надад хайрлаач, өвдсөндаа нулимстай сэрж нэг үзье дээ.

Зочин

алтан эгшинг

b。bjl (зочин)

Uneheeeeeer l ingej sanagddag. hairtai hvmvvsteigee hezeee ch uulzaj chadahgui bolno gedeg mash hetsvv. boldog bol eeejteigeee zvvdendee ch bolow uulzahsan

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)